Угтаалцайдам суманд ирц хамгийн өндөр 48.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-15 15:54:18

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 61257 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 15:00 цагийн байдлаар 21911 сонгогч санал өгч ирц 35,8 хувьтай байна.

Үүнээс хамгийн өндөр ирцтэй Угтаалцайдам сум 48.5 хувьтай байгаа бол хамгийн бага ирцтэй Баянжаргалан сум 27.8 хувьтай байна. Харин Зуунмод сумын хувьд 30,6 хувийн ирцтэй байна гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Жавзанпагма мэдээллээ.

 

  

Холбоотой мэдээ