Оросын албан тушаалтнууд криптовалюттай эсэхээ мэдүүлдэг болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-10-21 13:16:47

МОСКВА. /TASS/. 2021 оноос эхлэн ОХУ-ын албан тушаалтнууд хөрөнгө орлогынхоо талаар мэдүүлэхдээ криптовалюттай эсэхээ мэдэгдэх ёстой болж байна. Энэ тухай тус улсын ерөнхий прокурор Игорь Краснов Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын ерөнхий прокуроруудын 18 дугаар бага хурлын үеэр мэдээлжээ. Бага хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулсан байна.


2020 оны долоодугаар сард ОХУ-д холбооны улсын түвшинд хэрэгжих хууль баталж, авлигатай тэмцэх зэрэг эрх зүйн харилцааны зарим салбарт виртуал мөнгөн тэмдэгтийг өмч гэж хүлээн зөвшөөрсөн болохыг Краснов онцлон тэмдэглэжээ. “Төрийн албан хаагчид ирэх оноос эхлэн ийм валютыг бусад хөрөнгөтэй адил зарлах ёстой” гэж тэрбээр хэлснийг ОХУ-ын Ерөнхий прокурор газрын хэвлэлийн алба уламжилсан байна.


Холбоотой мэдээ