Копенхагены түймрээс урлагийн үнэт бүтээлүүдийг аварчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКОПЕНХАГЕН, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /Reuters/. Данийн нийслэл Копенгаген хот дахь эртний хөрөнгийн биржийн барилгад гарсан гал түймрээс олон зуун жилийн өмнө туурвисан уран зургуудыг аварсан бөгөөд тэдгээрт учирсан хохирлыг үнэлж байна гэж Данийн Үндэсний музей пүрэв гарагт мэдэгдлээ.
Мягмар гарагт Копенхагенд 400 жилийн өмнө баригдсан байшинд гал түймэр гарах үеэр түүний хажуугаар өнгөрч явсан хүмүүс унадаг дугуйнаасаа үсрэн бууцгааж, гал сөнөөгчид, урлагийн бүтээлийг хамгаалагчид
болон цэргүүдэд үнэ цэнтэй уран зургуудыг хайж олоход нь тусалсан байна.
“Энэ бүхнийг маш
хурдан хийх хэрэгтэй байсан” гэж Данийн Үндэсний музейн эрхлэгч Нина Вайман “Ройтерс” агентлагт ярилцлага
өгөхдөө хэллээ. Урлагийн бүтээлийг
хамгаалагчид барилгын галд автаагүй хэсгээс уран зургуудыг гаргаж байсан бол дуулга өмссөн гал
сөнөөгчид, Хааны гвардын
цэргүүд галд өртсөн хэсгээс
зургуудыг гаргаж, ачааны машинд яаравчлан ачжээ.
“Тэд
үүнийг урлагийн мэргэжилтнүүд шиг хийгээгүй байж магадгүй, гэхдээ энэ бол одоо чухал биш” хэмээн Н.Вайман ярьжээ. Түүний хувьд 17 дугаар зууны үеийн Данийн хаан IV Кристианы хөргийг аврахаар барилга руу орсон байна. Энэ хааны удирдлага дор галд өртсөн түүхэн барилгыг барьжээ.
Уг зургийг гаргаж чадсан эсэхэд эргэлзэж байсан тул түүний хайж олохоор ороход байдаг газартаа байж л байсан хэмээн Н.Вайман ярилаа. Зарим зураг гал усанд өртөн ихээхэн сүйджээ. Урлагийн бүтээлийг хамгаалагчид Үндэсний музейн агуулахад авчирсан уран зургуудын гэмтлийн зэрэглэлийг тогтоож байна.