Ургац хураалтын явцыг хянаж шинжлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-21 20:11:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ургац хураалтын явцад мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, шинжилгээ хийж байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Хархорин сумын газар тариалангын бүс нутагт энэ оны ургац хураалтын явц, 2021 оны үрийн нөөц бүрдүүлэх, үрийн болон хүнсний буудайн цэвэршилт, хорио цээрийн байдлыг хянаж шинжилж байна.


Хархорин сумыг 2018 онд газар тариалангын бүс нутаг болгон тогтоож, аймгийн газар тариалангын 95 хувийг дангаар хангадаг аж. Энэ онд Хархорин суманд 18 ААН, 9 иргэн нийт 5400 га-д үр тариа, 227 га-д төмс хүнсний ногоо, 1270 га-д тэжээлийн ургамал, 1680 га-д тосны ургамал тариалжээ. Ургац хураалт 80 хувьтай, 10 ААН 2425 тонн ургац авч үүнээс 400 тонн улаан буудайг нөөцлөөд байгаа аж.


Мөн Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны газар тариалангийн бүс нутгийн 11 ААН-ийн энэ оны ургац хураалтын явц, ирэх оны үрийн нөөц бүрдүүлэлт, үрийн болон хүнсний буудайн цэвэршилт, хорио цээрийн байдлыг хянаж, шинжилж буйг МХЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ