Ургац хураалт 70 гаруй хувьтай байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-26 23:48:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 16140 га талбайд тариалалт хийснээс өнөөдрийн байдлаар 11665 га талбайгаас 17261 тн ургац хураан авч ургац хураалт 70 гаруй хувьтай байна.

Тус аймгийн Эрдэнэбулган, Рашаант,  Их-Уул, Тариалан, Тосонцэнгэл гэсэн 5 суманд улаан буудай тариалсан боловч үргэлжлэн орсон бороо болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нийт 585 га талбайн ургац ногоон тэжээлд шилжиж байна.

Тухайлбал Рашаант сумын "Улаан-Од" компани 100 га, Тариалан сумын "Бат зол" компани 150 га, "Зүлэгт гол" компани 80 га, "Хүсэл сэтгэл" компани 42 га, "Мөнх нөөлөг" компани 40 га, иргэдийн 173 га талбай тус тус ногоон тэжээлд шилжжээ. Аж ахуйн нэгж иргэд 1 га талбайг 500-600 мянган төгрөгөөр боолгож сум орон нутгийнхаа малчид мал бүхий иргэдэд олгож байгаа ажээ.

 

 

 

 

 

                                      

Холбоотой мэдээ