Ээлжит бус 2-р хуралдааны товыг зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-11-10 14:07:30

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан энэ сарын 9-ний өдөр боллоо. Увс аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаас аймгийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн Ч.Чимэдийг аймгийн Засаг даргаар томилохоос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх татгалзсан тухай албан бичиг ирүүлсэнтэй холбогдуулан тэргүүлэгчдийн хурлыг хийжээ. Уг хурлаар аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 2-р хуралдааныг товлон зарлах тухай асуудлыг хэлэлцэж, 2020 оны 11-р сарын 13-ны өдрийн 09:00 цагт Нутгийн удирдлагын ордны “Иргэдийн оролцоо” танхимд хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ