Хүнсний зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнсний хангамжийн нөөц хангалттай байгаа тул нийслэлд хөл хорио тогтоосон гурав хоногийн хугацаанд зах, дэлгүүрүүдэд ачаалал болж зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр Засгийн газрын шийдвэр танилцуулах үеэр зөвлөлөө.
Тэрбээр, анх франц иргэнээс коронавирусний халдвар илрэх үед иргэд дэлгүүр, супермаркетад дараалал үүсгэж хүнсээ их хэмжээгээр нөөцөлж байсныг дурдаад, ийм үйлдэл гаргахгүй, хүлээцтэй байхыг иргэдэд уриаллаа. Хөл хорио тогтоосон хугацаанд дэлгүүр, супермаркетууд тогтсон цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах юм байна.