Тусгаарлан ажиглах 81 ор бэлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-12 15:20:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас эмнэлгийн бэлэн байдал, тусгаарлах байрны бэлэн байдлыг хангуулах, ариутгал халдваргүйтгэл хийлгэх ажлыг стандартын дагуу хийж байна.

Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэгт 140 орыг дэлгэж ажиллуулахад бэлэн болсон. Мөрөн суманд "Эделвайс", "365" гэсэн 2 буудалд 81 орыг бэлтгэж байгаа гэнэ. Хамгийн гол нь нөхцөл байдал хүндэрсэн үед тусгаарлан ажиглах иргэдийг ариун цэвэр, хоолны асуудлыг зөвхөн өрөөнд нь шийдвэрлэх тус тусдаа өрөө байх шаардлагатай учраас дээрх 2 буудлуудтай тохиролцоод байна гэдгийг аймгийн ЭМГ-ыг дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.

 

Холбоотой мэдээ