Хөвсгөл аймагт энэ онд 80 гаруй мянган дотоодын жуулчин иржээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-11-13 09:19:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол орны аялал жуулчлалын гол тулгуур бүс нутаг болон хөгжих зорилт дэвшүүлсэн Хөвсгөл аймгийг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Тухайлбал 2019 онд 56531 дотоодын жуулчин ирсэн бол энэ онд 80591 болж 20 гаруй мянгаар нэмэгджээ. "Ковид-19" цар тахлын улмаас хил хаасан учир гадаадаас жуулчид ирээгүй Монголд амьдардаг 50 гадаад жуулчин ирсэн гэсэн судалгааг гаргажээ. Тус аймгийн хэмжээнд аялал жуулчлалын салбарт 200 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж 3500 орчим иргэн ажиллаж байна. Гадаад, дотоодын жуулчдыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт 50 100 цогцолбор, Соёмбо цогцолбор зэрэг бүтээн байгуулалтыг өрнүүлсээр байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ