Ихэнх нутгаар хүйтэрч цасаар шуурна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-11-19 12:43:22

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ихэнх нутгаар өнөөдөр цас орж шууран хүйтрэхийг аймгийн Цаг уур орчны шинжилгээний төвөөс анхааруулж байна.

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 08 цагаас 20 цаг хүртэл

Төв аймгийн нутгаар: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр 6-11, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Зуунмод орчмоор: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Хүйтэрч 6-8 градус хүйтэн байна.

2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11 дүгээр сарын 20-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн өмнөд хэсгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч, шөнөдөө 12-17 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Харин хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна гэж аймгийн Цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

 

Холбоотой мэдээ