ТӨВ: Сурагчид төв цэцэрлэгт хүрээлэнд ургаж буй 11 төрлийн 4600 мод, бут, сөөгтэй танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-28 17:05:19

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын ЕБС-ийн бага ангийн сурагчид Төв цэцэрлэгт хүрээлэнд ургаж буй 11 төрлийн 4600 мод, бут, сөөгтэй танилцаж байна.  


Энэ үеэр сурагчид байгалийн өнгө аясыг мэдэрч, навчаар наамал урлаж, навчны хээ, ямар үед унаж, яаж ургадаг зэрэг мэдээллээс гадна жимс, самар ургадаг модны төрөл, модны ашиг тусын талаар бүх төрлийн мэдээллийг авч байна.


Мөн модыг яаж тарьж, бордож, ургуулдаг талаар Зуунмод цэцэрлэгжүүлэлтийн хамт олноос мэдээлэл хийсэн юм. Энэхүү хичээл нь хүүхдийг байгальтай ойр байлгах, хайрлан хамгаалах сэдлийг бий болгох зорилготой юм.


Ногоон байгууламжийг таниулах тус хичээлд ЕБС-ийн 20 бүлгийн 600 гаруй хүүхэд хамрагдаад байна. 





Холбоотой мэдээ