Ажиглан тусгаарлах байруудад Цагдаагийн алба хаагчид 24 цагаар ээлжлэн үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-22 19:52:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд коронавириусний 20 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдийн ойрын хавьтал бүхий хүмүүс ажиглан тусгаарлах байранд байна. Дархан, Комфорт, Эс энд Би зочид буудал зэрэг 7 хэсэг, нэг эмчлэн тусгаарлах байранд 316 иргэнийг тусгаарласан.

Дээрх тусгаарлалтын байруудад Цагдаагийн алба хаагчид 24 цагаар нэг удаад нэг алба хаагч ээлжлэн үүрэг гүйцэтгэж байна.Тусгаарлах байрны хяналтад үүрэг гүйцэтгэж буй Цагдаагийн алба хаагчдад гар ариутгагч, нэг удаагийн бээлий, амны хаалт, хамгаалалтын өмсгөл зэрэг бүх хувцас хэрэглэлийг бэлтгэн өгсөн бөгөөд зайлшгүй шаардлагай тохиолдолд хэрэглэх тусгай хамгаалалт хуяг, бамбай зэргийг ч Цагдаагийн газраас өгсөн нь алба хаагчдыг халдвар тусахаас урьдчилан сэргийлж чадсан байна. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01-А/128 тоот захирамжаар батлагдсан ажлын баг, ОБЕГ-ын даргын 2020 оны А/80 тоот тушаалаар баталсан шинэ коронавируст халдварын цар тахлын үед иргэнийг тусгаарлан ажиглах байрыг сонгох, бэлтгэл хангуулах удирдамж батлагдсан. Үүний хүрээнд ажиглан тусгаарлах байрны бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг төлөвлөсөн зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдал, хамгаалалт, галын аюулгүй байдал зэрэг асуудлыг хамруулан ЭМС-ын 2020 оны А/269 дүгээр тушаалын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр заавар”-ын хэрэгжилтийг хангуулан нөөц байрыг бэлтгэн ажиллаж байна.

 

 

Холбоотой мэдээ