Зам, талбайн цэвэрлэгээнд 80 гаруй ажилтан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-23 10:52:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн НААҮГ үндсэн чиг үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж байна. Хоёр хоногийн өмнө орсон цасыг цэвэрлэхээр 80 гаруй ажилтан ажиллаж байна. Эхний ээлжинд зөвхөн зорчих хэсгийн зөвшөөрөгдсөн замын цас, мөсийг, дараагийн удаад хаалттай замуудын цасыг цэвэрлэх аж.

НААҮГ-ын тухайд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 27 тн давс, 10 тн бодис нөөцөлсөн бөгөөд хүйтний улирал дуустал хүрэлцээтэй байна. 

Хог тээврийн үйлчилгээнд 46 ажилтан, 12 ачааны машин орон сууц хороолол болон гэр хороололд тээвэр хийж байна. Гэр хорооллын хогийн ачаа тээвэрт багагүй хүндрэл учирч байгааг НААҮГ-ын ерөнхий инженер Д.Ханджаргал хэлж байлаа. Учир нь айл, өрхийн хашаанд орох боломжгүй зөвхөн савлаж шуудайлсан хогийг тээвэрлэх боломжтой. Хогийн савнаас асгаж ачихад орчин бохирдох эсрдэлтэй аж. Тиймээс иргэд тухайн шаардлагыг биелүүлж хог тээврийн ажилд хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй. Хатуу хол хорионы дэглэмд шилжсэнтэй холбогдуулан тус газрын ажилтнууд автобусаар ажилдаа ирж, буцаж байгаа аж. Аймгийн НААҮГ нь нийт 250 орчим ажилтантай бөгөөд өнөөдрийн байдлаар 12 хүртэлх насны хүүхэдтэй 30 гаруй ажилтан, албан хаагч чөлөөлөгдсөн бол бусад аймагт хөл хорионд орсон 6 ажилтан болон бусад шалтгаантай зэргээс үүдэн 180 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үндсэн чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.

 

 

 

Холбоотой мэдээ