"Нэг хаалга - Нэг иргэн" PCR шинжилгээг хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-24 11:34:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан –Уул аймагт өнөөдрөөс эхлэн "Нэг өрх - Нэг иргэн"-ийг PCR шинжилгээнд хамруулах ажил эхэлж байна.

Энэхүү шинжилгээг нийт 18 цэгээр дамжуулан 08:00-13:00, 14:30-22:00 цагийн хооронд гурван өдрийн турш явуулах юм. Өмнө нь түргэвчилсэн оношлуураар мөн хамрын арчдас өгсөн ч гэсэн тухайн өрхөөсөө нийгмийн харилцааанд хамгийн ихээр оролцож байгаа нэг иргэнээ сонгоод төлөөлөл болгон амьдарч байгаа багийнхаа харьяалагдах шинжилгээ авах төвд очиж өгнө. Үндсэн багийн харьяалал хамаарахгүй бөгөөд одоо амьдарч буй багийн шинжилгээний хэсэгт очиж өгөх юм. Энэхүү шинжилгээ нь эцсийн баталгаажуулах шатны PCR шинжилгээ аж. Тиймээс өмнө өгсөн гээд хойш сууж болохгүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан зөвлөж байна. Тиймээс иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

Холбоотой мэдээ