Йеменд 12 сая гаруй хүүхдэд тусламж хэрэгтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-24 15:05:29

АНКАРА. /Anadolu/. Йеменд 12 сая гаруй хүүхдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн тэргүүн Хенриетта Фор мэдэгджээ.


“Тус улсын олон бүсэд хоол тэжээлийн дутагдлын түвшин өндөр байна. Тав хүртэлх насны 325 мянга гаруй хүүхэд хоол тэжээлийн дутагдалд ороод байгаа бол таван сая гаруй хүүхэд булчин задрах тахал болон суулгалт өвчнөөр өвчлөх эрсдэлд ороод байна” хэмээн Фор ярьжээ.


Зэвсэгт мөргөлдөөн, үгээгүй ядуурал Йеменд хүмүүнлэгийн хүнд нөхцөл байдлыг үүсгэсэн юм. Харин коронавирусний цар тахлын улмаас энэ гүнзгий хямрал гамшиг болсныг Фор онцлов. Саудын Араб тэргүүтэй эвслийн дэмждэг Йемений Засгийн газар болон Ираны дэмждэг сөрөг хүчний хооронд 2014 оноос хойш зэвсэгт мөргөлдөөн  үргэлжилсэн юм.

Холбоотой мэдээ