“Moderna” вакцинаа хадгалах, тээвэрлэхэд илүү хялбар гэж мэдэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-27 11:37:40

БЕРЛИН. /FOCUS Online/. Манай компанийн гарган авсан коронавирусний вакциныг бусад компанийн вакцинтай харьцуулахад тээвэрлэх, хадгалахад илүү хялбар хэмээн “Moderna” компанийн ерөнхий эмч Таль Закс мэдэгджээ.


“Тухайлбал, шинэ дэд бүтэц шаардлагагүй байгаа нь манай вакцины тээвэрлэлтийн давуу тал юм. Манай вакциныг эмийн сан, эмнэлгүүдэд байдаг хөргөгчинд хадгалах боломжтой. Эмнэлгийн зориулалтын хөргөгчинд вакциныг 6 хүртэлх сарын хугацаанд хадгалах боломжтой бол энгийн хөргөгчинд 1 сар хүртэлх хугацаагаар хадгалах боломжтой нь тээвэрлэлтийг хялбаршуулж байгаа юм” хэмээн тэрбээр ярьжээ.


Вакцины илэрч болзошгүй гаж нөлөөнүүдийн талаар түүнээс тодруулахад, аюулгүй байдал болон тэсвэртэй байдал гэсэн хоёр зүйлийг ялгаж салгах хэрэгтэйг цохон дурджээ. “Аюулгүй байдлын тухайд вакцины биед үзүүлэх ноцтой үр дагавруудын талаар яригдах бол тэсвэртэй байдал нь тааламжгүй байж болох ч аюулгүй бөгөөд гаж нөлөөнүүдийн илэрч буй хугацаагаар хязгаарлагддаг. Вакцины аюулгүй байдал маш өндөр түвшинд байгаа” хэмээн Закс ярьсан байна.


Гучин мянган хүн оролцсон туршилтын гуравдугаар шатанд вакцин нь 94.5 хувийн үр дүн харуулсан тухай Moderna” компани 11 дүгээр сарын 16-нд мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ