Түргэвчилсэн оношлуураар 2996 хүнд шинжилгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-01 19:59:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт эрсдэлтэй бүс нутгаас ирж буй иргэдээс асуумж судалгаа авч бүртгэлжүүлэн шаардлагатай иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна.

Тус аймагт нэвтрэн орж буй Намнангийн Ар, Рашаант, Хүндэтгэлийн хаалга, Жаргалант сумын хяналтын постууд дээр  нийт  2996 хүнээс түргэвчилсэн оншлуураар  шинжилгээ авахад сөрөг гарсан гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.  Хөвсгөл аймгийн 23 сумын Эрүүл мэндийн төв,  5 өрхийн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт нийт 33 шуурхай утас ажиллуулж иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч байгаа ажээ.

Холбоотой мэдээ