Улаанбаатараас ирсэн иргэдийг гэрийн ажиглалтад 14 хоног тусгаарлана

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-12-04 22:47:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу 4800 гаруй хүн ирэхээр бүртгүүлснээс өнөөдрийн байдлаар 2500 орчим хүн ирээд байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ажлын баг томилогдон зорчигчдыг буулгах маршрут, зураглалыг гаргаж, шууд гэрийн ажиглалтад 14 хоног тусгаарлаж байгаа юм.

Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид болон багуудын ажлын албанаас гэрийн ажиглалтад байгаа иргэдийн оршин суугаа хаягийг шалгаж, орон сууц, хашааны гадна хаалганд анхааруулга бүхий наалтыг байршуулаад байна.

Хэрэв гэрийн ажиглалтад байх түр журмыг мөрдөөгүй, мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар, зөвлөмжийг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13. 4 дэх хэсэгт заасны дагуу "Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг"-өөр торгох аж.

Холбоотой мэдээ