Техникийн спирт ууж дөрвөн хүн амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-06 11:30:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, УОК-ын тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед тусгаарлах байр, шалган нэвтрүүлэх товчоо, явган болон авто эргүүлд өдөрт дунджаар 5900 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.


Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр мэдээлсэн юм. Мөн тэрбээр цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ, “Төв аймгийн Заамар суманд ажилладаг бичил уурхайд архи уусан гэсэн асуумжтай 7 хүнтэй холбоотой мэдээлэл ирсэн. Үүнээс нэг хүн уурхай дээр, гурван хүн тус сумын Хайлааст багт ирээд нас барсан. Гарав нь УНТЭ-т эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа бөгөөд нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа. Хэдийгээр архи уусан хэмээн мэдүүлсэн ч техникийн спирт хэрэглэсэн байна. Тиймээс техникийн зориулалттай спирт хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна” гэлээ.

Холбоотой мэдээ