Нас баралт буурчээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-12-08 13:40:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар нас баралтын 257 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь  өнгөрсөн оны мөн үеэс 16 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. 


Нийт нас барагсдын 58.0 хувь нь эрэгтэй, 42.0 хувь нь эмэгтэй байгаа аж. Харин тэдний 21.8 хувь нь эмнэлэгт нас баржээ. Харин нийт нас баралтын 82 буюу 31.9 хувийг хорт хавдрын, 42 буюу 16.3 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байсан ажээ. 

Түүнчлэн дээрх хугацаанд нийт 234 763 хүнд эрүүл мэндийн үзлэг хийсний 26.7 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 50.6 хувь нь өвчний учир амбулаторид, 8.9 хувь нь идэвхтэй хяналт, 11.4 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 2.4 хувь нь гэрийн дуудлагын үзлэг тус тус эзэлж байна. Тухайлбал, эмнэлэгт 12169 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлсэн бол түргэн тусламжийн 12005 дуудлага хүлээн авч үйлчилснээс 2284 буюу 19.0 хувь алсын дуудлага, 331 буюу 2.8 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа тухай ЭМГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсээс танилцууллаа. 


Холбоотой мэдээ