Дархадын хотгороор 41 градус хүртэл хүйтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-07 20:05:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд эрс хүйтэрч байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүйтэрч Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 33-41 градус, өдөртөө 26-32 градус, бусад нутгаар шөнөдөө 22-30 градус, өдөртөө 8-15 градус хүйтэн байлаа гэдгийг Ус цаг уур орчны Шинжилгээний төвөөс мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар ажиглалтын талбай дахь цасны зузаан Төмөрбулаг, Галтаас бусад сумын нутгаар 0-16см цасан бүрхүүлтэйгээс хамгийн их нь Цагаан-Үүрт 16см, Ренчинлхүмбэд 10 см байгаа гэнэ. Цаашид  Хөвсгөл аймгийн нутгаар 9,10-нд нутгийн баруун хэсгээр, 11,12-нд ихэнх нутгаар цас орж, энэ сарын 9-нд өдөртөө хүйтний эрч сулрах бол 12-ноос дахин  хүйтрэх төлөвтэй байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ