Намнангийн ард өндөр хурдны сансрын холбооны станц байрлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-08 20:35:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.  

Тухайлбал Булган, Хөвсгөл аймгийн хилийн зааг Тариалан сумын Намнангийн ард сансрын холбооны станцыг байрлуулж төрийн бүх үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байна. Ялангуяа орон нутагт зорчин ирж буй иргэдийн асуумж судалгааг авч шинжилгээ өгсөн эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Сансрын холбооны станц нь  өндөр хурдны интернэт үйлчилгээ, утсан холбоо, 103 телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ авах зэрэг  гурвалсан үйлчилгээг үзүүлэх боломжтойгоороо онцлог юм. Тус станцыг Хөвсгөл аймгийн Мэдээлэл холбоо сүлжээ компанийн хамт олон амжилттай суурилуулж, Намнангийн ард 71001025 гэсэн утсыг ажиллуулж эхэлсэн байна.


Холбоотой мэдээ