ОБЕГ-т шуурхай албаны таван автобус олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-12-11 14:41:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад таван автобус нийлүүлсэн байна.   


Шуурхай албаны  автобуснуудыг өнөөдөр ОБЕГОБЕГ-ын харьяа Үндэсний Аврах бригад, Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар анги,  НОБГ болон Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт

хуваарилан олголоо.


Ташрамд дурдахад, төслийн хүрээнд гал түймэр, унтраах аврах тусгай зориулалтын 40 автомашиныг өнгөрсөн аравдугаар сард хүлээн авч, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилан, хүч хэрэгслийг нь нэмэгдүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ