Жолооч Ц.Одхүү галын аюулаас хоёр өндөр настны амийг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-14 10:04:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд энэ сарын 8-ны шөнө айлын гэр шатаж хоёр өндөр настан орох оронгүй үлдсэн байна.

Энэ  үеэр тус сумын эмнэлгийн жолооч Ц.Одхүү найзын хамт харж, хоёр хөгшнийг галын аюулаас аварч, эсэн мэнд гарган авчээ. Цар тахлын хөл хориотой өвлийн энэ хатуу цагт орон гэрээ гал түймэрт алдан өмссөн хувцастайгаа үлдсэн өндөр настнуудад сайхан сэтгэлийн хандив тусламж үзүүлэх аян өрнөж эхлээд байна. Гэрийн эзэн өндөр настан Б.Түдэв гуай Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг дарга, аймгийн “Туяа” сонины эрхлэгчээр олон жил ажиллаж, гавьяаныхаа амралтад суусан нэгэн аж. Улмаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд суурьшин амьдарч байжээ. Өндөр настан Б.Түдэв гуайн гэр бүлд туслах сайн санаат хүмүүсийг ХААН банкны 5676079566 тоот дансанд сэтгэлийн дэм хайрлахыг тэднийг аварсан жолооч Ц.Одхүү хүсч байна.   


Холбоотой мэдээ