Баянзүрх дүүрэгт тэг зогсолт хийнэ гэх ташаа мэдээ тарааж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-19 22:55:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Баянзүрх дүүрэгт тэг зогсолт хийнэ" гэдэг нь ташаа мэдээлэл болохыг тус дүүргийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдэгдэж байна. 


Өнөөдөр зарим хэвлэл болон цахим орчинд Баянзүрх дүүргийн эмнэлэгт коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан тус дүүрэгт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тэг зогсолт хийнэ гэх мэдээлэл тараад байсан юм. Засгийн газар, УОК-оос ямар нэгэн тэг зогсоох шийдвэр гаргаагүйг дүүргийн Онцгой комисс мэдээлж байна. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг албан бус эх сурвалжийн мэдээнд автаж ташаа мэдээ тараахгүй байхыг хүслээ.


Ташрамд дурдахад, ЭМЯ-наас өнөөдөр 11.00 цагт мэдээлснээр, Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос коронавирусний халдварын 26 тохиолдол илрээд байна.  

Холбоотой мэдээ