“Apple” жолоочгүй машинаа 2024 онд гаргана

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-22 11:27:49

МОСКВА. /Kommersant/. Apple” жолоочгүй автомашинаа 2024 оноос үйлдвэрлэж эхлэх төлөвтэй байна.


Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ машиндаа өөрсдийн технологиор бүтээсэн аккумуляторыг ашиглаж магадгүй аж.


Жолоочгүй автомашин гаргах “Titan” төслийг компани 2014 оноос хойш хэрэгжүүлжээ. Энэхүү төслийнхөө агуулгыг Apple” компани эргэн харж, программ хангамж дээр төвлөрөхийг зорьж байсан ч хожим нь уг санаагаа орхижээ.


Жолоочгүй машинаа нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогоор үүнээс өөр нарийн тодорхой мэдээллийг өгөөгүй байна.  


Эх сурвалжуудын мэдээлснээр, “Apple” зардал багатай, эрчим хүчний хэмнэлттэй аккумулятор бүтээхэд гол анхаарлаа хандуулжээ.  

Холбоотой мэдээ