Эрүүл мэндийн салбарын 2020 оны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-12-31 11:54:21

Дархан-Уул /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас дэвшүүлсэн “Сувилагч-Эх баригчийн жил", Коронавируст халдварын үед хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст идэвх санаачилгатай ажиллаж, тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй, үр дүнтэй үзүүлж, хамт олноо манлайлан ажилласан байгууллага, хамт олон, эмч мэргэжилтнүүдээ шалгаруулжээ.

Хүнд хэцүү цагт өргөсөн тангарагтаа эзэн болж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө ажилласан шилдэг ажилтнууддаа ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, НЭМТ-ийн дарга С.Энхжаргал, Эмнэлэгийн тусламж үйлчилгээ хариуцсан дарга М.Мөнхбаатар, УТСХ-ийн дарга Б.Эрдэнэчимэг, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч Ю.Ариунаа нар шагналыг гардуулав. Үүнд 

1. Шилдэг байгууллага-Түвшинхолбоо ӨЭМТ

2. Шилдэг хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагаар “Цанид эмнэлэг

3. Шилдэг эмийн сан-Монос Дархан ХХК

4. Шилдэг тасаг –Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасаг

5. Эрүүл мэндийн салбарын /ЭМС/ Шилдэг менежерээр ЭМГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Ч.Мөнхцэцэг

6. ЭМС-ын “Шилдэг санхүүч” -ЭМГ-ын эдийн засаг, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Б.Болднасан

7. Шилдэг эмчээр- Нэгдсэн эмнэлгийн Лабораторийн их эмч Б.Бямба-Эрдэнэ

8. Шилдэг эм зүйчээр- Нэгдсэн эмнэлгийн эм зүйч Ц.Оюунчимэг

9. Шилдэг сувилагчаар- НЭ-ийн мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Б.Бямбадорж

10. Шилдэг тусгай мэргэжилтнээр- ЭМГ-ын арга зүйч Ц.Ариунханд

11. “Шилдэг ажилтан”-аар Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн үйлчилгээний ажилтан Ж.Баярмаа

ЁС ЗҮЙЧ ХАМТ ОЛОН:

1. Госхот өрхийн эрүүл мэндийн төв

2. Хонгор сумын эрүүл мэндийн төв

3. Нэгдсэн эмнэлэг

ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЕНТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ:

1. ХӨЦМ хэрэгжүүлэгч байгууллага -Хонгор сумын эрүүл мэндийн төв

2. ХӨЦМ хэрэгжүүлэгч их эмчээр Госхот өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Р.Сэлэнгэ

3. ХӨЦМ-хэрэгжүүлэгч сувилагчаар-Түвшинхолбоо ӨЭМТ-ийн сувилагч Н.Нямхүү нар шалгарчээ.

Мөн  үеэр Эрүүл мэндийн яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Эрүүл мэндийн газрын Статистикийн мэргэжилтэн П.Энхзул, Аймгийн засаг даргын "Жуух бичиг"-ээр НЭМТ-ийн арга зүйч Б.Алтантулга, МҮЭХ-ны "Хүндэт тэмдэг"-ээр ЭТҮХ-ийн дарга М.Мөнхбаатар, Ажилласан жилийн үнэлгээний албаны шагнал “Хөдөлмөр зүтгэл тэмдэг”-ээр Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн цахилгаанчин Ц.Монхоон нар шагнагджээ.

Эрүүл мэндийн байгууллагуудын шилдэг байгууллага, хамт олон, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууддаа ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл баяр хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энх байхыг хүсэн ерөөж, хамтын хүчээр коронавирусний халдварыг таслан зогсоохын төлөө ажиллахыг уриаллаа.

 

Холбоотой мэдээ