Давхардсан тоогоор 460 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-05 10:55:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт өнгөрсөн 7 хоногт шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд ирсэн 1800 гаруй дуудлагын 704 нь яаралтай, үүний ихэнх нь ахуйн хүрээний архидалтай холбоотой байсныг нийслэлийн Түрэн тусламжийн төвөөс мэдээллээ. Харин онцгой байдлын байгууллагын мэдээллээр өнгөрсөн өдрүүдэд нийслэлд ахуйн гал түймрийн 23, эрэн хайх, аврах ажиллагааны 1, нийт 24 дуудлага ирснээс нийт 180 алба хаагч, 51 нэгж техник, хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, 260 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймэр, аврах ажиллагааны дуудлага 27.2 хувиар буурсан талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Ахуйн хүрээнд архидан согтуурах байдал нэмэгдэж, энэ талын дуудлага ихэсчээ



Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, шинжилгээ авах цэгүүдэд болон гудамж талбайд халдвар хамгааллын дэглэм сахиулах эргүүл хяналтад нийслэлийн Онцгой байдлын газраас давхардсан тоогоор 460 алба хаагч ажиллажээ. 



Холбоотой мэдээ