Хөвсгөл нуурын 6 цэгт хориглох тэмдэг байршуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-06 15:12:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурын эрсдэл өндөр 6 цэгт 44 хориглох тэмдгийг байршуулжээ.

Иргэд Хөвсгөл нууран дээгүүр тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөн үйлдэж байгаа учраас мөс цөмрөх, улмаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлж8 эрсдэл өндөртэй  газруудад  хориглох тэмдэг байршуулсан байна.


Мөн хууль хяналтын байгууллагаас Хөвсгөл нуурын 2 талд нууран дээгүүр зорчихыг хориглосон эргүүл хяналт хийж байна. Хөвсгөл нуур нь ихэвчлэн өвлийн дунд сард хөлддөг. Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд  хоёрдугаар сард  120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үздэг ажээ.


Холбоотой мэдээ