Цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-11 14:46:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс өнөө шөнө болон маргааш өдөр зарим нутгаар бага зэргийн цас орж, салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа.

Тус аймгийн ихэнх нутгаар 0-14 см цасан бүрхүүлтэй хамгийн зузаан цас Цагаан-Үүр сумын нутагт 14 см байгаа гэнэ. Цас орж хүйтэрсний улмаас Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Улаан-Уул, Цагаан-Уул, Ханх гэсэн 5 сумын 12 багт өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа ажээ.

 


Холбоотой мэдээ