"Роснефть" Якутад байгалийн хийн томоохон орд газар илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-13 17:01:49

МОСКВА. /Lenta/.  Газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн “Таас-Юрях” компани Якутын тусгай зөвшөөрөлтэй газар хайгуулын өрөмдлөг хийсний дүнд хийн конденсатын томоохон орд газрыг шинээр илрүүлжээ.


"Роснефть" компанийн газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн цогцолборт “Таас-Юрях” компани нь Бүгд Найрамдах Саха Улсад (Якут) геологи хайгуулын үйл ажиллагаа явуулдаг байна.


Тус орд нь 75 тэрбум шоо метр байгалийн хий, 1.4 сая тонн хийн конденсатын нөөцтэй аж. Орд газрын хийн агууламж хийгээд үр ашгийг нь мэргэжилтнүүд батлан мэдэгджээ.


Ташрамд дурдахад, шинээр илрүүлсэн орд газрыг Аугаа эх орны дайнд оролцож явсан баатруудын нэг, Якутын Олекмин хотод төрсөн Иван Николаевич Кульбертиновын нэрээр нэрлэжээ. 


Таас-Юрях компани нь Якутын тусгай зөвшөөрөлтэй 10 газар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Якутын нутаг дэвсгэрт шинэчлэгдсэн технологи ашиглаж, хайгуулын ажил явуулах цогц арга барилаар хоёр жилийн хугацаанд гурван орд газрыг нээн илрүүлсэн байна. 

Холбоотой мэдээ