ОХУ-д цэргийн албан хаагчдын гэр бүлийнхнийг вакцинжуулж байна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-15 15:25:30

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгугийн шийдвэрээр цэргийн албан хаагчдын гэр бүлийн гишүүд коронавирусний вакцинжуулалтад сайн дураараа хамрагдаж эхэлжээ.


“Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн шийдвэрээр коронавирустэй тэмцэх шуурхай штаб цэргийн албан хаагчдын гэр бүлийн гишүүдийн сайн дураараа вакцинжуулалтад хамрагдах ажлыг зохион байгуулж байна” хэмээн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсан байна.


Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Зэвсэгт хүчний анги салбарууд, цэргийн тойргууд, Хойд флотод "Спутник V" вакцин нэмэлтээр хэр их шаардлагатай байгааг тооцоолон гаргаж байгаа аж.


Цэргийн албан хаагчдын гэр бүлийн гишүүдийг вакцинжуулалтад хамруулснаар Зэвсэгт хүчний төлөөлөгчдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний аюулгүй байдлыг бэхжүүлэх боломжтойг мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ