Хотын ногоон бүсэд 26 сая төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-19 12:02:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын алба, НААҮГ-аас жил бүр нийтийн эзэмшлийн зам талбайг зүлэгжүүлэн гоёлын болон мандлын цэцэг тарьж, хотын өнгө үзэмж ногоон байгууламжийг нэмэгдүүлэн ажилладаг.  Гэвч мал бүхий иргэдийн хариулгагүй мал, ногоон байгууламж бүхий газарт орох, хот тохижилтын ажлуудад удаа дараалан хохирол учруулж байна.

Мал бүхий иргэдэд удаа дараа сануулга өгөх цаашлаад
хотын ногоон байгууламжийн бүсэд нэвтрэн орж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалтын ажл
ыг эвдэн сүйтгэсэн малыг хаших арга хэмжээг өнгөрсөн жилээс авч хэрэгжүүлсэн. Гэвч хариулагагүй мал хотын бүсэд орох тохиодол тасрахгүй байгаа талаар НААҮГ-аас мэдэгдсэн. Өнгөрсөн жилийн малын эвдэж сүйтгэж талбай, хашаа, тохижилтоос үүдсэн хохирол 26 сая болсон аж. Энэ нь мал бүхий иргэдийн хариуцлагагүй байдал, тэжээвэр малыг хотын ногоон бүсэд бэлчээсэн зэргээс үүдсэн бөгөөд одоогоор малчин нь малынхаа эвдэж сүйтгэсэн газрыг засч тохижуулсан зүйл бүртгэгдээгүй ажээ.

Тиймээс хотын төвд мал маллаж, идээшлүүлж бэлчээснээр хотын ногоон байгууламж сүйдэх, хориотой зурвас, хамгаалалтын бүс дэх тарьц, суулгац, зүлэгжүүлэлт, цэцэгжүүлсэн талбайг идэж гишгэлэх, талхлах, хугалж гэмтээх зэрэг хор хохирол учруулж байгаа тул Дархан сумын Засаг даргаар ахлуулсан ажлын баг хуралдлаа. Ажлын багт аймгийн аймгийн Захирагчийн ажлын алба, ГХБХБГ, НААҮГ, мал эмнэлгийн алба зэрэг байгууллагууд багтжээ.

Хурлаар хотын ногоон байгууламж, хориотой бүс рүү мал, тэжээвэр амьтдыг оруулсан тохиолдолд хашиж, гарсан төлбөрийг төлүүлэхээр боллоо.

Ташрамд дурдахад “Хотын төвийн бүсэд нэвтэрсэн мал ногоон байгууламжид хохирол учруулахаас гадна мал, амьтнаас хүнд халдварладаг шүлхий, хонины цэцэг, боом зэрэг 30 орчим өвчлөлийг тараах магадлалтай гэдгийг мэргэжлийн байгууллагаас сануулав. 

Холбоотой мэдээ