Иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-26 13:42:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг зам товчлох зорилгоор гол мөрний мөсөөр зорчихгүй байхыг анхаарууллаа.

Энэ өвөл цаг агаар дулаан байгаа учраас зарим гол мөрний мөс нимгэн хөлдсөн, газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл нуурын мөсөнд хөдөлгөөн орж цууралт үүссэн байгаа аж. Иргэд баталгаат зам гүүрээр зорчоогүйн улмаас өнгөрсөн онд 14 иргэн усны ослоос болж амиа алдсан байна. Иймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, баталгаат зам гүүрээр зорчиж байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Л.Бямбасүрэн анхаарууллаа.


Холбоотой мэдээ