Жо Байден цар тахлын улмаас нас барагсдын дурсгалыг хүндэтгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-02-22 12:25:25

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын засаг захиргааны тэргүүн Жо Байден дэд Ерөнхийлөгч Камала Харрисын хамтаар  коронавирусний улмаас нас барсан 500 мянга орчим хүний дурсгалыг хүндэтгэнэ. 


Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлж буйгаар, ёслол даваа гаргийн орой болно. Байден, Харрис нар АНУ даяар нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг хором дуугаа хурааж, зул асаана. АНУ-ын төрийн тэргүүн мөн үг хэлэх аж.


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 28 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 498.8 сая гаруй хүн нас баржээ. Тус улс эдгээр үзүүлэлтээр нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна.


Холбоотой мэдээ