“Эрдэнэтийн бүтээн байгуулалт” түүхэн ном бүтээнэ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-02-26 18:09:12
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 100 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан Орхон аймгийн МАН-ын хороо гуравдугаар сарын нэгэнд ахмад гишүүд болон дэмжигчид Эрдэнэт хотын анхдагч, илгээлтийн эздэд хүндэтгэл үзүүлнэ. Мөн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амар сайд болон БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөнө.

Энэ жил Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 45 жилийн ой тохионо. Эрдэнэт хотыг бүтээн босголцох, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахад тухайн үеийн МАХН-ын төв хорооны шийдвэр, илгээлтээр олон залуус ирж өнөөгийн хотыг босгосон түүхтэй.

Энэ түүхэн 45 жилийн ой, МАН-ын 100 жилийн ойн хүрээнд Орхон аймгийн МАН-ын хороо гуравдугаар сарын нэгэнд Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглан зарлаж, бататган бэхжүүлсэн тэмцлийн түүхийг залуу хойч үедээ танин мэдүүлэх, ахмад үеэ хүндэтгэн дурсах, МАН-ын анхан шатны байгууллагын шилдгүүдийг шалгаруулах, намд шинээр элсэж буй гишүүдэд батлахыг нь гардуулах ажээ.

Түүнчлэн Эрдэнэт хотын түүхэн хөшөөг сэргээн засварлаж тохижуулах, салбар бүрээс шалгарсан 100 шилдэг эмэгтэйг алдаршуулах, “Эрдэнэтийн бүтээн байгуулалт” түүхэн ном бүтээхээр төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ