Малчин Ж.Пүрэвсүрэнгийн хотонд гурван ихэр ишиг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-09 14:18:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн малчин Ж.Пүрэвсүрэнгийн хотонд энэ сарын 6-нд гурван ихэр ишиг гарчээ.

Тус малчных 500 гаруй толгой малтай. Энэ жилийн тухайд 140 орчим мал төллөнө. Одоогийн байдлаар 70 гаруй төл хүлээн авч, бойжуулж байна. Хаваржилт хэвийн, төл бойжилт сайн байна. Манайх 1997 онд мөн гурван ихэр ишиг хүлээн авч байлаа гэж Дөргөн сумын Сээр багийн малчин Ж.Пүрэвсүрэнгийн гэргий Д.Лхагва мэдээллээ.

Ховд аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 1 сая 330 мянга 578 толгой мал төллөхөөр буй. Үүнээс Дөргөн сумын тухайд мал төллөлтийн ажил 20 орчим хувьтай үргэлжилж байгаа аж.  

Холбоотой мэдээ