Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 48.4 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-13 10:18:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 2 сард нийт 112 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.3 тэрбум, импорт 922.3 сая амоллар байна.


Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 736.1 (48,4 хувь) сая, экспорт 563.8 (73,2 хувь) сая, импорт 172.3 (23,0 хувь) сая ам.доллароор өсжээ.


Харин өнгөрсөн хоёрдугаар сард экспорт 694.7 сая, импорт 463.5 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас экспорт 54.8 (8,6 хувь) сая, импорт 4.6 (1,0 хувь) сая ам.доллароор өслөө.


Гадаад худалдааны тэнцэл 2020 оны эхний хоёр сард 20.7 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2021 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеийнхээс 391.6 сая ам.доллароор өсөж, 412.3 сая ам.долларын ашигтай байв.


БНХАУ-тай энэ оны эхний хоёр сард 1.6 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 69,6 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Импорт өмнөх оны мөн үеийнхээс 172.3 сая ам.доллароор өсөхөд улаан буудайн импорт 40.1 сая, ачааны автомашины импорт 34.6 сая, суудлын автомашины импорт 8.0 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

Холбоотой мэдээ