Сургалт, соёл урлагийн ажиллагаа, зарим үйлчилгээг хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-13 18:07:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд "COVID-19" халдварын тохиолдол эрчимжиж буйтай холбогдуулан УОК өнөөдөр хуралдлаа. ЭМЯ-наас олон нийтийн хөдөлгөөнийг багасгаж, нийслэлд тогтоосон эрсдэлийн түвшинг нэмэгдүүлж, зарим байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах саналыг УОК-т хүргүүлсэн.

Албан мэдээгээр нийслэлд даваа гаргаас эрсдэлийн түвшинг нэг шат ахиулж, улбар шар бүс рүү буюу өндөржүүлсэн бэлэн байдлын 3 дахь түвшинд шилжиж, 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлах нь. Үүнд, жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт, баар /диско, кароаке/, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/, соёл урлаг, үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/ оржээ.

Мөн алжаал тайлах төв, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/, саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/, шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд, олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/ багтаж байна. 


Холбоотой мэдээ