Эрүүл мэндийн салбарын 98 хувийг дархлаажуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-23 11:41:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд 2021 оны гуравдугаар сарын 22-ны байдлаар, 12 573 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.


 Дархлаажуулалтын 23 цэгт 104 багийн нийт 732 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна. 

"COVID19" халдварын эсрэг вакцины дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 218.400 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Мөн Өмнөговь аймгийн 12 суманд 1610 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 5044 хүнийг дархлаажуулаад байгаа юм.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийтдээ 223.444 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.


Монгол Улсын хэмжээнд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу нэн тэргүүнд эрүүл мэндийн байгууллагын 98 хувь, хариу арга хэмжээнд оролцож буй бусад салбарын 99 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Улаанбаатар хотод 50-64 насны 185 мянга орчим хүн эхний тунд хамрагдах ёстойгоос 19.5 хувьтай байна. Түүнчлэн 65-аас дээш насны болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг өчигдрөөс дархлаажуулж байгаа аж.


Монголд амьдарч буй гадаад иргэдийг дархлаажуулалтад хэрхэн хамруулах талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа хэлэхдээ, "ЭМЯ болон ГХЯ, Монгол дахь Элчин сайдууд хамтран гадаадын иргэдийг хэрхэн вакцинд хамруулах вэ гэдгийг ярилцаж байна. Тухайлбал, БНХАУ-ын Элчин сайдтай тохиролцон тус улсын 5000 иргэнийг вакцинжуулахаар болсон. Ингэхдээ Хятадаас вакцин авчран манай улсын эмч нараар тариулахаар болсон” гэв.


Холбоотой мэдээ