Улсын хэмжээнд 244 550 хүнийг вакцинжуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-03-25 11:30:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдрийн 21.00 цагийн байдлаар, нийслэлд 10 773 хүнийг дархлаажуулжээ. Энэ нь өмнөх өдрөөс 1724 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нийслэлд нийт 237 489 хүнийг вакцинжуулаад байна. Өмнөговь аймгийн 9 суманд (энд хилийн боомтууд орж байна) 731 хүнийг вакцинд хамруулсан байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт 244 550 хүнд вакцины эхний тунг хийгээд байна. 


Нийслэлд дархлаажуулалтын 43 цэгт 103 багийн 724 ажилтан ажиллаж байна. 

"Файзер" вакциныг гемодиализид байгаа 690, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн 1547, ХДХВ халдвартай 260, хавдартай 10.373, нийт 12 870 хүнийг эхний ээлжинд хамруулан хийхээр хуваарилаад буйг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээллээ. 



Холбоотой мэдээ