Сөүл-Улаанбаатарын онгоцоор 256 иргэн ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-01 10:27:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21.30 цагт газардав.Тус нислэгээр 256 иргэн эх орондоо ирснийг "Тайж", "Кемпински", "Новотел", "Рамада", "Амар" зочид буудалд тусгаарлаад байна. 

Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2100 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. 


Холбоотой мэдээ