Төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр Японы төлөөлөгчидтэй уулзав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-06-15 13:06:51

ЭМСЯ-ны  Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд өчигдөр Япон улсаас ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтад төслийн хэрэгжиж буй явцтай танилцахаар ирсэн Дэлхийн эрүүл мэнд, анагаах ухааний үндэсний төвийн ерөнхий захирал Уцуноми Осами, Хүний нөөцийг чадавхжуулах хэлтсийн захирал Хашимото Чиуоки нар болон төслийн богино хугацааны мэргэжилтэн Накажима, Такахаши, төслийн зөвлөх Охара, төслийн зохицуулагч Надо, ЭМСЯ-ны холбогдох мэргэжилтнүүд байлцлаа.

Хоёр тал төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр 2 жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагаа болон цаашид хийх үйл ажиллагаа, анхаарч ажиллах асуудлуудыг харилцан ярилцлаа гэж ЭМСЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ