Тусгаарлах байрны зөрүү төлбөрөө буцаан авч болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-11 13:10:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгаарлах  байрны хугацааг долоо хоног болгон өөрчилсөн бөгөөд зөрүү төлбөрөө буцаан авах боломжтойг ОБЕГ-аас мэдээлэв. 


УОК-ын даргын 2021 оны гуравдугаар сарын 31-ний 01 дүгээр тогтоолоор гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах байрны тусгаарлах хугацааг 10 хоног байсныг долоо хоног болгон өөрчилсөн юм. Иймд тусгаарлах байрны зөрүү төлбөр авах, буцаах иргэд холбогдох бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулах юм байна. Тодруулбал, өргөдөл, шилжүүлгийн баримт болон иргэний үнэмлэхний хуулбарыг илгээнэ гэдгийг ОБЕГ мэдээллээ. 

Холбоотой мэдээ