Баянхонгор аймгийн ихэнх нутгаар хур тунадас орж байна

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2021-04-24 11:12:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн УЦУОШТ-ийн цаг агаарт зориудаар нөлөөлөх "Баян бороо-1, 2" экспедиц энэ сарын 22-24-нд хур тунадасны хэмжээ нэмэгдүүлэх зорилгоор  хангайн сумдын нутаг дэвсгэрт үүлэнд зориудаар нөлөөлжээ.

Үйл ажиллагааны үр дүнд  цас үргэлжлэн орж, аймгийн сумдад 19 мм тунадас орсон байна. Цасны зузаан талдаа 22см, гуу жалгандаа 25-35см байгаа аж. 

Энэ сарын 23-ны өдөр Баянхонгор, Хориулт, Баацагаан, Баянговь, Баянлиг, Бөмбөгөр, Бодь сумын нутгаар ороогүй бол бусад нутгаар 0.0-6.0мм, 24-ний шөнө Баянхонгор, Хориулт, Эрдэнэцогт, Шаргалжуут, 0.0-0.8мм, бусад нутгаар 2.0-27.0мм цас ороод байна. 

Одоогийн байдлаар цасны зузаан Галуут, Шинэжинст, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Бодь сумдын нутгаар 0-3см, Баянбулаг, Байдраг, Гурванбулаг, Баянөндөр, Хүрээмарал 16-25см цастай байна. 

/Гэрэл зургийг Д.Содномсамдан/