Чандмань-Өндөр суманд ирсэн иргэнээс 13 дахь хоногт халдвар илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-24 00:08:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэнээс коронавирусний халдвар илэрсэн байна.

Тухайн иргэн 4 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос буяны ажлаар ирээд гэрийн ажиглалт тусгаарлалтад байх хугацаандаа шинжилгээнд хамрагдаж байсан гэнэ. Энэ үед халдвар илрээгүй боловч 13 дахь хоногийн PСR шинжилгээгээр коронавирүсний халдвар илэрч батлагдсан байна. Иймээс тус сумын хэмжээнд энэ сарын 27-ны 6.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоолоо.

Хөл хорио тогтоосон хугацаанд банкны үйл ажиллагаа, 12-р ангийн сурагчдын хичээлийг зогсоож, сумын хүнс, барааны дэлгүүрүүдийг цагийн хуваарийн дагуу ажиллуулж, сумаас гарах, орох хөдөлгөөнийг хориглон хяналтын постыг ажиллуулж эхэлжээ.

 

Холбоотой мэдээ