Энэтхэгт халдвар авсан хүний тоо 18 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-29 13:50:29

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгт сүүлийн гурван хоногийн хугацаанд “COVID-19” халдварын нэг сая тохиолдол илэрснээр цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 18 сая давсныг тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлэл харууллаа.


Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд 379 257 хүнээс халдвар илэрч, 3645 хүн нас барсан нь тус улсад өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтүүд болжээ. 


Ингэснээр халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн найман хоног дараалан өдөрт 300 мянга давсан Энэтхэгт коронавирусээр халдварласан хүний нийт тоо 18 376 524-т, нас барсан тохиолдлын тоо 204 832-т хүрсэн байна.


COVID-19”-ийн вакцинжуулалтыг нэгдүгээр сарын 16-наас эхлүүлж, тавдугаар сарын 1-нээс 18-аас дээш насны хүмүүсийг дархлаажуулж эхлэх гэж буй тус улсад лхагва гаргийн оройн байдлаар 150 020 648 тун вакцин тарьжээ. 

Холбоотой мэдээ