Их Британид 50-иас дээш насныханд вакцины гурав дахь тунг хийлгэхийг санал болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-05-05 13:26:44

ЛОНДОН. /TASS/. Их Британийн эрх баригчид Зул сарын баярын өмнө өвчлөл нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх намар 50-иас дээш насны иргэддээ коронавирусний вакцины гурав дахь тунг хийлгэхийг санал болгоно гэж “The Times” сонин мэдээлжээ.


Одоогийн байдлаар вакцины хоёр хувилбарыг туршиж байгаа аж. Эхнийх нь коронавирусний шинэ омгуудтай тэмцэхэд зориулж тусгайлан өөрчилсөн вакциныг, харин хоёр дахь нь тус улсад хэрэглэхийг зөвшөөрсөн гурван вакцины аль нэгийг хэрэглэх хувилбар аж. Их Британид одоогоор Америкийн “Pfizer”, Германы BioNTech” компануид, Их Британи-Шведийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн болон АНУ-ын “Moderna” компанийн бүтээсэн вакцинуудыг хэрэглэж байгаа юм.


Их Британийн Засгийн газар богино хугацаанд аль болох олон хүнийг вакцинжуулах зорилгоор хоёр тун хоорондын зайг гурван долоо хоногоос гурван сар болгож уртасгажээ.


Холбоотой мэдээ