Японы мужуудад онцгой байдлыг сунгах төлөвтэй байна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-05-06 17:04:06

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд Осака болон тус мужтай зэргэлдээ оршдог хоёр мужид тогтоосон онцгой байдлыг тавдугаар сарын 11 хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна.


Харин Токио хотод хэрхэх эсэхийг захирагчийнх нь саналыг сонссоны дараа шийдвэрлэх ажээ. Сүүлийн өдрүүдэд Японд коронавирусээр халдварласан маш хүнд өвчтөнүүдийн тоо өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрэх болжээ.  


Одоогоор Осака, Хиого, Киото, Токиод онцгой байдал тогтоогоод байгаа юм. Эдгээр бүсийн оршин суугчдаас боломжтой тохиолдолд гэртээ байхыг хүсэж, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, оройн 20 цагт хаахыг зоогийн газар, шөнийн цэнгээний газруудад уриалж байгаа ажээ.


Засгийн газар онцгой байдлыг сунгах эсэх шийдвэрийг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний дүнд баасан гарагт гаргах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ