Чандмань-Өндөр сумаас эртний олдвор олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-11 15:32:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын иргэн жорлонгийн нүх ухах явцад эртний амьтны олдвор олжээ.

Энэхүү мэдээллийн дагуу Чандмань-Өндөр сумын Засаг дарга Л.Энхжаргал, Соёлын төвийн дарга Д.Оюунчимэг нар газар дээр нь очиж танилцаж, аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад зургийг нь явуулж мэдээлэл хүргэсэн байна. 

Тус олдвор нь мөстлөгийн үеийн арслан заан, савагт хирстэй хамт амьдарч байсан одос үхрийн яс байж болзошгүй гэж мэргэжлийн судлаачид үзэж байна. Цаашид энэхүү олдвор болон тус газрыг судлахаар төлөвлөж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ